CITY ZONE төслийн - Нээлттэй өдөрлөгт урьж байна
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
CITY ZONE төсөл нь харилцагч та бүхэнд зориулсан нээлттэй өдөрлөгөө 5 сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан та төслийн орон сууцны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаас гадна банкны зээлийн тусгай нөхцөл, санхүүгийн шийдлүүдийг газар дээр нь авах боломжтой юм.
📍 Байршил: Sky Garden Residence борлуулалтын оффис
📅 Хэзээ: 5 сарын 24

Өдөрлөгийн үеэр хамтран ажиллагч банкууд болох Голомт банк болон Хас банкны орон сууцны зээлийн мэргэжилтнүүд ажиллаж, таны зээлийн материалыг газар дээр нь судлан, богино хугацаанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.
Голомт банкны онцгой нөхцөл
- Орон сууцны зээлийн хүү: 1.3% – 1.4%
- Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг дүйцүүлэх барьцаанд тавьж шийдвэрлэх боломжтой.
Энэхүү нөхцөл нь харилцагчийн санхүүгийн ачааллыг бууруулж, орон сууцтай болох боломжийг илүү уян хатан байдлаар шийдэх давуу талтай.
Хас банкны тусгай нөхцөл
- Орон сууцны зээлийн хүү: 1.5%
- Урьдчилгаа төлбөр: 20%
- Урьдчилгаа хүрэлцэхгүй тохиолдолд дүйцүүлэх барьцаагаар шийдвэрлэх боломжтой.
- Мөн харилцагч эхний 5 жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүн төлөх нөхцөлтэйгөөр эргэн төлөлтөө илүү уян хатан зохицуулах боломжтой.
Та бүхнийг CITY ZONE төслийн зээлийн хамгийн боломжит нөхцөлүүдтэй танилцах энэхүү нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэх бол
доорх холбоос руу нэвтрэн бүртгэл хийлгэнэ үү.
ЭНД ДАРНА УУ
Төслийн тухай товч мэдээлэл:
- Нийт талбай: 2 га
- Нийт барилгажих талбай 21%
- Нийтийн эзэмшил, зам талбай 33%
- Ногоон байгууламж 30%
- Нийт айлын тоо: 374
- Гадна болон дотор зогсоол 1:1
- Ашиглалтад орох хугацаа:
- 1-р ээлж (180 айл)
- 2027 оны 1-р улирал
- 2-р ээлж(194 айл)
- 2028 оны 2-р улирал

Шинэ суурьшлын бүс болох яармагт сүндэрлэж буй City Zone төсөл нь Богд Хан уулын хаяанд, ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршил болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, хотын дуу чимээ, агаарын бохирдол, ойрхон баригдсан өндөр барилгуудаас ангид таатай орчинд баригдаж байна.
ЯАГААД ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ГЭЖ
Хүн амын хэт төвлөрөл болон зохион байгуулалтгүй газар төлөвлөлт нь орчны бохирдол, замын түгжрэлийг улам даамжруулсаар байна. Эдгээр асуудлыг одоо байгаа бүсүүдэд засахад хүндрэлтэй учир иргэдийн шилжилт хөдөлгөөнийг оновчтой зохицуулах хамгийн үр дүнтэй гарц нь шинэ суурьшлын бүс — дагуул хотуудыг хөгжүүлэх юм. Иймд Улаанбаатар хот тэлэхдээ шинэ газарт, эрүүл орчинд, зөв төлөвлөлттэйгөөр тэлж буй.
Яармагийн дэнж болсон шинэ суурьшлын бүс нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал байгалийн тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцоргүй, агаарын чийгшил сайтай, ногоон орчин, эрүүл хөрс зэргээрээ амьдрахад маш таатай бүс юм.

Төсөл хэрэгжүүлэгч:
Тэсо Пропертис Групп нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Яармагийн төв цэгт сүндэрлэх CITY ZONE төсөл нь Тэсо Пропертис Группийн барилгын салбарт арав гаруй жил төсөл хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн боловсруулж буй Zone стандартад нийцүүлсэн төсөл юм.
Тэсо Пропертис Группийн хувьд хэрэгжүүлж буй онцлох төслүүддээ ХҮН ТӨВТ төлөвлөлтийг эрхэмлэн ажиллахыг зорьж Монголд анх удаа Winter Garden буюу 4 улирлын ногоон цэцэрлэгийг бүтээн байгуулсан туршлагатай.
Оршин суугч нарт зориулан CITY ZONE хотхоны үйлчилгээний хэсэгт дөрвөн улирлын туршид ногоон орчин бэлэглэх өвлийн цэцэрлэгийг төлөвлөснөөр цэвэр агаартай орчинд тухлан сууж, өвлийн улиралд ч ногоон зуны орчныг мэдрэх боломжтой юм.

Нээлттэй өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7701-5000 утсаар лавлана уу.
Фэйсбүүк: www.facebook.com/CityZonebyTesoproperties
Вэбсайт: cityzone.mn