City Zone
Нүүр Төслийн тухай Өрөөний төлөвлөлт Бидний тухай Мэдээ мэдээлэл Холбоо барих
© 2025 TESO Properties LLC, All Rights Reserved.

СОШИАЛ ХАЯГ

Фэйсбүүк

ХОЛБОО БАРИХ

info@cityzone.mn
7701-5000

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

CITY ZONE төсөл нь харилцагч та бүхэнд зориулсан нээлттэй өдөрлөгөө 5 сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгөөр дамжуулан та төслийн орон сууцны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаас гадна банкны зээлийн тусгай нөхцөл, санхүүгийн шийдлүүдийг газар дээр нь авах боломжтой юм.

📍 Байршил: Sky Garden Residence борлуулалтын оффис
📅 Хэзээ: 5 сарын 24

Өдөрлөгийн үеэр хамтран ажиллагч банкууд болох Голомт банк болон Хас банкны орон сууцны зээлийн мэргэжилтнүүд ажиллаж, таны зээлийн материалыг газар дээр нь судлан, богино хугацаанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.

Голомт банкны онцгой нөхцөл

  • Орон сууцны зээлийн хүү: 1.3% – 1.4%
  • Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг дүйцүүлэх барьцаанд тавьж шийдвэрлэх боломжтой.

Энэхүү нөхцөл нь харилцагчийн санхүүгийн ачааллыг бууруулж, орон сууцтай болох боломжийг илүү уян хатан байдлаар шийдэх давуу талтай.

Хас банкны тусгай нөхцөл

  • Орон сууцны зээлийн хүү: 1.5%
  • Урьдчилгаа төлбөр: 20%
  • Урьдчилгаа хүрэлцэхгүй тохиолдолд дүйцүүлэх барьцаагаар шийдвэрлэх боломжтой.
  • Мөн харилцагч эхний 5 жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүн төлөх нөхцөлтэйгөөр эргэн төлөлтөө илүү уян хатан зохицуулах боломжтой.

Та бүхнийг CITY ZONE төслийн зээлийн хамгийн боломжит нөхцөлүүдтэй танилцах энэхүү нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэх бол
доорх холбоос руу нэвтрэн бүртгэл хийлгэнэ үү.

ЭНД ДАРНА УУ

Төслийн тухай товч мэдээлэл:

  • Нийт талбай: 2 га
  • Нийт барилгажих талбай 21%
  • Нийтийн эзэмшил, зам талбай 33%
  • Ногоон байгууламж 30%
  • Нийт айлын тоо: 374
  • Гадна болон дотор зогсоол 1:1
  • Ашиглалтад орох хугацаа:
    • 1-р ээлж (180 айл)
    • 2027 оны 1-р улирал
    • 2-р ээлж(194 айл)
    • 2028 оны 2-р улирал

Шинэ суурьшлын бүс болох яармагт сүндэрлэж буй City Zone төсөл нь Богд Хан уулын хаяанд, ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршил болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, хотын дуу чимээ, агаарын бохирдол, ойрхон баригдсан өндөр барилгуудаас ангид таатай орчинд баригдаж байна.

ЯАГААД ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС ГЭЖ

Хүн амын хэт төвлөрөл болон зохион байгуулалтгүй газар төлөвлөлт нь орчны бохирдол, замын түгжрэлийг улам даамжруулсаар байна. Эдгээр асуудлыг одоо байгаа бүсүүдэд засахад хүндрэлтэй учир иргэдийн шилжилт хөдөлгөөнийг оновчтой зохицуулах хамгийн үр дүнтэй гарц нь шинэ суурьшлын бүс — дагуул хотуудыг хөгжүүлэх юм. Иймд Улаанбаатар хот тэлэхдээ шинэ газарт, эрүүл орчинд, зөв төлөвлөлттэйгөөр тэлж буй.

Яармагийн дэнж болсон шинэ суурьшлын бүс нь газарзүйн тогтцын хувьд салхины урсгал байгалийн тогтцоороо агаарын бохирдол, тоос тоосонцоргүй, агаарын чийгшил сайтай, ногоон орчин, эрүүл хөрс зэргээрээ амьдрахад маш таатай бүс юм.

Төсөл хэрэгжүүлэгч:

Тэсо Пропертис Групп нь үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Яармагийн төв цэгт сүндэрлэх CITY ZONE төсөл нь Тэсо Пропертис Группийн барилгын салбарт арав гаруй жил төсөл хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн боловсруулж буй Zone стандартад нийцүүлсэн төсөл юм.

Тэсо Пропертис Группийн хувьд хэрэгжүүлж буй онцлох төслүүддээ ХҮН ТӨВТ төлөвлөлтийг эрхэмлэн ажиллахыг зорьж Монголд анх удаа Winter Garden буюу 4 улирлын ногоон цэцэрлэгийг бүтээн байгуулсан туршлагатай.

Оршин суугч нарт зориулан CITY ZONE хотхоны үйлчилгээний хэсэгт дөрвөн улирлын туршид ногоон орчин бэлэглэх өвлийн цэцэрлэгийг төлөвлөснөөр цэвэр агаартай орчинд тухлан сууж, өвлийн улиралд ч ногоон зуны орчныг мэдрэх боломжтой юм.

Нээлттэй өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7701-5000 утсаар лавлана уу.

Фэйсбүүк: www.facebook.com/CityZonebyTesoproperties

Вэбсайт: cityzone.mn

Яармаг орчмын бүсэд хамгийн оновчтой байршилд, төрийн болон хувийн үйлчилгээний байгууллага, сургууль, цэцэрлэгтэй ойрхон орон сууцанд амьдарна гэвэл танд ямар санагдах вэ?

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Яармагт баригдаж буй "City zone" төсөл нь ТЭСО Пропертис группийн 6 дахь төсөл бөгөөд оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг хамгийн ойр, хүртээмжтэй байдлаар шийдсэн шинэ үеийн орон сууцны хотхон юм.

2 га талбай 4 блок 20 давхар 350 айлын орон сууц

City Zone нь зөвхөн орон сууц бус оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг орчин, тав тухтай амьдралын хэв маягийг нэгтгэсэн цогц төлөвлөлттэй хотхон юм. Ирээдүйг харсан зөв төлөвлөлт, чанартай дэд бүтэц, ухаалаг зохион байгуулалт бүхий уг төсөл нь оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлж, орчин үеийн бодит шийдлийг бүрдүүлнэ.

Өрөөний зохион байгуулалт: 2–5 өрөө, 66.88м² – 135.17м² талбайн сонголттойгоор зах зээлд нэвтрүүлж байна.

Төслийн I ээлж: 2027 оны 1-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.

 

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

📢 CITY ZONE орон сууцны төслийн худалдан авагч, сонирхогчдод зориулсан Бартерын нөхцөл танилцуулах нээлттэй өдөрлөг:

Хэзээ: 3-р сарын 28 (Бямба гараг)

Хаана: ХУД, 11-р хороо, Скай гарден резиденс 712-р байр, 1 давхарт байрлах борлуулалтын оффист зохион байгуулна.

Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэх бол
доорх холбоос руу нэвтрэн бүртгэл хийлгэнэ үү.

ЭНД ДАРНА УУ

Энэхүү өдөрлөгөөр төслийн байршлын давуу тал, ерөнхий төлөвлөлт, цаашдын үнэ цэнийн өсөлтийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна нийт дүнгийн 30%-ийг машин, орон сууцаар бартерлан тооцож, зөвхөн энэ өдөр бартерын нөхцлийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Та бүхнийг CITY ZONE төслийн "Бартер"-ын нөхцөл танилцуулах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлттэй өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7701-5000 утсаар лавлана уу.

Фэйсбүүк: www.facebook.com/CityZonebyTesoproperties

Вэбсайт: cityzone.mn

 

Нүүр Төслийн тухай Өрөөний төлөвлөлт Бидний тухай Мэдээ мэдээлэл Холбоо барих
arrow

CITYZONE

СОШИАЛ ХАЯГ

Фэйсбүүк

ХОЛБОО БАРИХ

info@cityzone.mn
7701-5000
© 2025 TESO Properties LLC, All Rights Reserved.
Developed by