Орон сууцны үнэ цэнийг байршил нь тодорхойлдог, харин байршлын үнэ цэнийг юу тодорхойлдог вэ?
Хот хөгжихийн хэрээр бидний амьдрах орчин ч бас өөрчлөгддөг. Шинэ зам, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг нэмэгдэхийн хэрээр тухайн газрын амьдрах орчин улам сайжирдаг.
Энэ өөрчлөлт сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй явагдаж буй бүсүүдийн нэг бол Яармаг.

Тээврийн хүртээмж нэмэгдэхийн хэрээр орчин өөрчлөгдөнө
Шинэ нийтийн тээвэр бий болсноор тухайн бүсэд хүрэх, зорчих боломж нэмэгдэж, өдөр тутмын амьдралд илүү олон сонголт бий болдог...

Дүүжин тээвэр зэрэг шинэ тээврийн шийдэл нь зөвхөн зорчих нөхцөлийг сайжруулаад зогсохгүй тухайн бүсийн хөгжлийг дэмжих нэг хүчин зүйл болдог.
Тээвэр илүү хүртээмжтэй болохын хэрээр:
- ажил сургууль, үйлчилгээний газруудад хүрэхэд хялбар болно
- зорчих цагийг илүү үр ашигтай ашиглах боломжтой болно
- худалдаа, үйлчилгээний шинэ цэгүүд бий болох нөхцөл бүрдэнэ
- тухайн бүсийн амьдрах орчин улам хөгжих боломжтой
Тиймээс орон сууц сонгохдоо зөвхөн өнөөдрийн байршил, нөхцөлийг бус, тухайн бүсийн цаашдын тээвэр, дэд бүтцийн хөгжлийг хамтад нь харгалзах нь зүйтэй.
Тэгвэл City Zone-ийн хувьд?
City Zone нь Яармагт, шинээр хөгжиж буй дэд бүтцийн шийдлүүдийн нэг болох дүүжин тээврийн шугамтай хамгийн ойр байршилд хэрэгжиж буй төсөл юм.
Наадамчдын замтай ойр байрлалтайгаас гадна худалдаа, үйлчилгээ, сургууль болон өдөр тутмын хэрэгцээний газруудад хүрэх боломжтой. Ийнхүү хотын төвөөс алслагдсан мэт санагддаг Яармагт өдөр тутмын хэрэгцээгээ ойроос шийдэх боломжтой орчин бүрдэж байна.

Ирээдүйн үнэ цэнийг өөрийн нүдээр мэдрээрэй
City Zone төслийн бэлэн байр танилцуулах нээлттэй өдөрлөг 2026 оны 10 дугаар сарын 10-ны Бямба гарагт төслийн талбайд зохион байгуулагдана.
Энэ өдөр та сонирхож буй байрныхаа төлөвлөлт, орон зайн шийдэлтэй газар дээр нь танилцаж, төслийн байршил болон эргэн тойрны орчныг өөрийн нүдээр харах боломжтой.

📅 Хэзээ: 2026 оны 10-р сарын 10, Бямба гараг
📍 Байршил: ХУД, 23-р хороо, Наадамчдын зам, Porsche Centre Ulaanbaatar-ийн зүүн талд байрлах City Zone төслийн борлуулалтын оффис
📞 Борлуулалтын алба: 7701-5000
Нээлттэй өдөрлөгт оролцох бол урьдчилан бүртгүүлээрэй:
↳ Өдөрлөгт бүртгүүлэх холбоос
CITY ZONE — NEW CONNECTION
Developed by TESO PROPERTIES