Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох яармагт баригдаж буй "City zone" төсөл нь "ТЭСО Пропертис"Группийн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн 6 дахь орон сууцны төсөл бөгөөд "Zone Brand" орон сууцны үргэлжлэл юм.
"Zone Brand" орон сууц нь бодит үнэ цэнийг буюу ИХ ХОТЫН амьдралын хэв маягт тохирсон, амьдралын чанарыг шинэ түвшинд хүргэх орчныг бий болгох зорилготой. Энэхүү төсөл "Zone Brand" орон сууцны загвараар NEW CONNECTION концепттойгоор хөгжүүлэгдэж байна.
га талбай
блок
айлын орон сууц
CONNECTION
Хотын шинэ суурьшлын бүсэд байрлах уг төсөл нь оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг хамгийн ойр, хүртээмжтэй байдлаар шийдсэн шинэ үеийн орон сууцны хотхон юм.
City Zone нь зөвхөн орон сууц бус оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг орчин, тав тухтай амьдралын хэв маягийг нэгтгэсэн цогц төлөвлөлттэй хотхон юм. Ирээдүйг харсан зөв төлөвлөлт, чанартай дэд бүтэц, ухаалаг зохион байгуулалт бүхий уг төсөл нь оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлж, орчин үеийн бодит шийдлийг бүрдүүлнэ.
ENVIRONMENT
Оршин суугчдын өдөр тутмын амьдралыг илүү тав тухтай, тухлаг болгох зорилготой уг төсөл нь хүүхдүүд, насанд хүрэгчид гээд бүх бүлгийн хүмүүст тохиромжтой нөхцлийг бүрдүүлэн оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, амьдралын түвшинг дээшлүүлэх шинэ орчинг бий болгох юм.
Нийт 7 орц, гарцтай төлөвлөсөн зохион байгуулалт нь автомашины хөдөлгөөнийг оновчтой болгож, оршин суугчдад чөлөөтэй, аюулгүй орчныг бүрдүүлнэ.
Circle
“20 минутын хот” үзэл баримтлалын хамгийн чухал үзэл санаа нь оршин суугчид гэрээсээ 20 минутын дотор хэрэгцээт газруудад явганаар хүрч болохуйц орчныг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм.
Хотын шинэ суурьшлын бүсэд байрлах уг төсөл нь улсын болон хувийн сургууль, цэцэрлэг болон эмнэлэг, худалдаа үйлчилгээ, соёл амралтын төвүүдэд ойр байрлах нь өдөр тутмын хэрэгцээг хамгийн хүртээмжтэй байдлаар хангах юм.
Structure
Орчин үеийн өнгөлөг, модерн архитектуртай, зөв зохион байгуулалт бүхий хийцлэлээрээ онцлог болох уг төслийн барилга хоорондын зайг айл бүр нарны гэрэл бүрэн тусахуйц, гадна орчныг бүхэлд нь харах боломжтойгоор төлөвлөсөн.
Интерьерийн материал сонголт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нүүрсхүчлийн хий хамгийн бага тул дотоод орчны агаарын чанарыг хамгаална. Мөн бүрэн цутгамал хийцтэй бөгөөд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй бат бөх хийцтэй юм.
EXPERIENCE
Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй дүүжин замын тээвэрт хамгийн ойр байрлалтай, төв зам дагуу нийтийн тээврийн дэд бүтэцтэй энэ төсөл нь хотын бүхий л бүсрүү саадгүй зорчих боломжийг олгох юм.
Ажил, амьдрал, чөлөөт цагаа нэг дор зохицуулах боломжтой төлөвлөлт нь оршин суугчдад идэвхтэй, эрүүл, тэнцвэртэй амьдралын шинэ туршлагыг мэдрүүлнэ. Энэхүү төсөл нь таны амьдралын чанарыг шинэ түвшинд ахиулж, шинэ хүрээлэл, шинэ боломж, шинэ experience бүтээх орчин бүрдүүлэх юм.
ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ
Өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий стратегийн байршил
Хотын шинэ суурьшлын бүсэд, дэд бүтэцтэй ойр байрлах стратегийн ач холбогдолтой байршилд байрших нь оршин суугчдын амьдралын чанарыг нэмэгдүүлэхээс гадна, хөрөнгө оруулалтын хувьд үнэ цэнийг өсгөх боломжийг бүрдүүлэх юм.
Энэ нь зөвхөн өнөөдрийн тав тухыг хангаад зогсохгүй, ирээдүйд ч үнэ цэнээ хадгалсан, амьдралын тав тух, шинэ туршлагыг олгож чадах стратегийн ач холбогдол бүхий байршил юм.
Zone стандартад нийцсэн хүн төвт шалгарсан төлөвлөлт
Амьдрах орчны аюулгүй байдал, тав тух гагцхүү стандартаар хангагдана. Бид барилгын төсөл хэрэгжүүлэхдээ Монгол улсад мөрдөгдөж буй нормын утгын хамгийн бага хэмжээг хангуулах бус өөрсдийн нэмж хөгжүүлсэн чанарын стандартыг баримтлан төсөл хэрэгжүүлснээр зах зээлд нэр хүндтэй, ялгарал бүхий БРЭНД ОРОН СУУЦ-ыг санал болгож ирээдүйн амьдралын хэв маягийг тодорхойлж чадна.
Тиймээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн өөрсдийн туршлага нөү-хауг олон улсын чанарын стандартаар баяжуулан "Zone" брэндийг хөгжүүлж байна.
"Zone" брэндийн малгай дор нэгтгэгдэх ТЭСО Пропертис группийн хэрэгжүүлэх төслүүд нь байршлаас үл хамааран нэгдсэн чанарыг хэрэглэгчдэд мэдрүүлэх бөгөөд төслийн онцлогоос хамааран нэмэлт боломжуудыг төлөвлөнө.
Барилгын чанар ба хийц
- 8 Баллын газар хөдлөлтөд тэсвэртэй
- Бүрэн цутгамал хийцлэлтэй
- Евро стандартад нийцсэн 200мм чулуун хөвөн дулаалгатай
- 70-100 жилд өнгөө алдаж хувирдаггүй метал фасадтай
- ЧАНАРТАЙ барилгын материал, ОХУ сайн чанарын цахилгааны кабель
- Давхар шүүлтүүртэй, зэвэрдэггүй ган доторлогоотой нерж хоолойтой
Цогц төлөвлөлт
- Улсын болон хувийн сургууль цэцэрлэгтэй ойр
- Айл бүрд нар үзэх төлөвлөлт
- Хотхон дотор авто машины хөдөлгөөнгүй
- Нас насны ангилалд тохирсон тоглоомын талбай дасгалын хэсэг төлөвлөгдсөн
- Галын аюулын үед Галын машин нэвтрэх орон зайг тусгайлан төлөвлөсөн
- ЗӨВ талбайн зохион байгуулалттай
- Хотхоны хяналтын камерын нэгдсэн систем
- 2 давхар нэгдсэн дулаан зогсоол болон агуулах
- Айл бүр шилэн кабельд холбогдсон
- Цахилгааны хязгаарлалтын үед лифт болон нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг хэвийн ажиллах автомат генератар төлөвлөгдсөн
Өрөөний сонголтууд
Хэрэглэгчийн эргономик болон хэрэгцээ шаардлагад тохирсон орон зайн төлөвлөлт, орчин үеийн амьдралын хэв маягийг судалсны үндсэн дээр айлуудын төлөвлөлтийг хийж, бодит орон зайд хөрвүүлэн туршиж хамгийн оновчтой хувилбарыг сонгож хөгжүүлэв.
ТӨСЛИЙН ЗУРГУУД